Ноолуур арчилгаа
МЭРГЭЖЛИЙН НООЛУУР АРЧИЛГАА ГЭЖ ЮУ ВЭ?
Ноолууран бүтээгдэхүүн нь үнэт чанарын түүхий эдээр хийгддэг ба онцгой бүтээгдэхүүн учраас угаалгыг зөв хийхгүй бол анхны хэв загвараа алдан сунах, зөөлөн чанар алдагдаж эсгийрэх магадлал өндөртэй. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний мэргэжлийн арчилгаа шаарддаг. Иймд та бүхэн ноолууран эдлэлээ манай компаний "GS Clean" үйлчилгээнд даатгаарай. Мэргэжлийн ноолуур арчилгааны "GS Clean" үйлчилгээ нь зөвхөн угаалга, цэвэрлэгээ, индүүдэх зэрэг үйлчилгээнээс гадна хасах тайрах, эд анги солих, нөхөн засах оёх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Зөв арчилж чадвал таны ноолууран эдлэл угаах бүрт зөөлрөн, дулаан торгомсог шинжээ улам илүү мэдрүүлж, эдэлгээ нь уртасдаг.
ХУУЧИН СҮЛЖМЭЛ ХУВЦСЫГ АВАРЧ ДАХИН ЗАГВАРЧЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ
Өөрт байгаа хуучин хувцас болон эд зүйлсээ дахин ашиглах нь байгаль эх дэлхийгээ хайрлах болон эдийн засгаа хэмнэхэд ч чухал ач холбогдолтой. Хувцас загвар нь хүн төрөлхтний түүхийн туршид урлаг, гоо зүйн тод илэрхийлэл болж, хувь хүний өнгө төрхийг бүрдүүлэх гол хэрэгслийн нэг болж ирсэн. Өдгөө бид 20 жилийн өмнөхтэй харьцуулахад дөрөв дахин их хувцас үйлдвэрлэдэг болжээ. Харамсалтай нь, тэдгээрийн 85 хувь нь хог хаягдал болж газрын хөрсөнд хэдэн зуун жил амьдарсаар байна. НҮБ-ын тогтвортой хөгжлийн хариуцлагатай хэрэглээг дэмжих зорилгын хүрээнд 2030 он гэхэд хог хаягдлыг дахин боловсруулах, ашиглах замаар хог хаягдал бий болгож буй хүчин зүйлсийг үлэмж хэмжээгээр бууруулах зорилго тавьсан билээ. Тиймээс "Гурван Сор" компани хуучин сүлжмэл хувцсыг АВАРЧ дахин загварчлах зөвлөгөө, үйлчилгээг хүргэж байна.
ХҮЛЭЭН АВАХ ЦЭГ: 1. Улсын Их Дэлгүүрийн 1 дүгээр давхарт
Баянгол дүүрэг, XXIV хороо, Тээвэрчдийн гудамж, Нарны зам 388, Ш/С-36, Ш/Х-54, Улаанбаатар 17032, Монгол Улс
Developed by HureeMedia