Түүхий эд
НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ
Ноолууран бүтээгдэхүүний хэрэглээ нь эзэнт гүрнүүдийн байлдан дагуулал, тив дамнасан чөлөөт худалдаа бий болсон үеэс үүдэлтэй байдаг. Эртний Грек, Ромын үед ноолууран хувцас хэрэглэж байсан тэмдэглэл байдаг. Өөрөөр хэлбэл ноолуур нь дорноос өрнө хүртэл тэнгис далайгаар дамжин Өрнөдөд хэрэглэгдэж байсан гэдэг. 13-р зууны Монголын эзэнт гүрний үед дорно руу аялсан Итали худалдаачин Марко Пологийн тэмдэглэснээр Монголчууд ямааны ноолууран бүтээгдэхүүн хэрэглэдэг, мөн бусад улс орнуудад арилждаг байжээ. Өвөлдөө -40 хэм хүрдэг эрс тэс уур амьсгалд дасан зохицсон ямааны ноолуур нь хонины ноосыг бодвол зөөлөн, дулаан болохоор эртнээс Монголчууд хэрэглэдэг байжээ.
Ноолуур бол Өрнө ба Дорнын соёлын нийлмэл бүтээгдэхүүн юм. Ноолууран бүтээгдэгдэхүүн нь 19-р зуунд буюу Их Британы колончлолын үр дүнд Европчуудын өргөн хэрэглээнд нэвтэрчээ. 1960-аад оноос хөгшин европоор зогсохгүй дэлхий нийтийн хэрэглээ болсон байдаг. Өнөө үед Монголчууд дэлхийд гайхагдсан ноолуураараа өнө эртний туршлага болон орчин үеийн технологийг хослуулан хамгийн сайн чанарын ноолууран утас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
МОНГОЛ НООЛУУРЫН ОНЦЛОГ
Баянгол дүүрэг, XXIV хороо, Тээвэрчдийн гудамж, Нарны зам 388, Ш/С-36, Ш/Х-54, Улаанбаатар 17032, Монгол Улс
Developed by HureeMedia